Ц.Элбэгдорж: Шүүхээс зарлан дуудах бичиг ирсэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа өчигдөр /2019.03.26/ зарласан. Тэрбээр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” гэж хэлсэн юм.
Харин энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2019.03.27 / хэвлэлийн бага хурал хийх үеэрээ”Ерөнхий сайдыг огцруулах саналыг Ерөнхийлөгч гаргаж болно гэсэн хуулийн заалт байдаг. Н.Алтанхуяг нэг сарайсан өргөдөл бичиж орж ирж л байсан. Надаар гал бариулах гэсэн оролдлого байсан биз ээ. Шүүхээс надад зарлан дуудах бичиг ирсэн. Нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байсан.Утааны комисс гэж байгуулаад Н.Алтанхуягийг даргаар томилчихвол гэж боддог. Н.Алтанхуяг эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө явдаг хүн.Би түүхийн шүүлтийн өмнө нүүр бардам зогсоно. Эрх чөлөө, ардчилал Монголын тусгаар тогтнолыг авч үлдэх арга юм шүү дээ“гэж хариуллаа.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …