2013 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.