Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж тээвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанны  алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Тоёото Прүс маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн байжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …