Төмөр замын засварчин ачааны гал тэргэнд мөргүүлж ,амь насаа алджээ

Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ.

Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …