Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт шилжүүлнэ

Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг билээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна.

Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлжээ.

Нийслэлийн татварын албанаас орон сууц болон сургалтын төлбөрийн буцаалт авах иргэдийн материалыг хянаж нягтлаад, буцаалт авах эрх үүссэн эхний ээлжийн 20 мянган иргэний материалыг Төрийн сан руу илгээжээ.

Төрийн санд ирүүлсэн эхний ээлжийн иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн байгаа аж. Материалыг банк гурав хоногт багтаан хянах үүрэгтэй бөгөөд ирэх долоо хоногоос хуваарийн дагуу татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж хэлж байна

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …