Монгол Улсын Ардын багш Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү бурхны оронд оджээ.

Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш ХХ зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэг болсон түүхтэй.

ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮДҮҮДЭД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Ум сайн амгалан болтугай.

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …