Хоёр ЕБС-ийн багш, ажилчид, сурагчдад хоолны хордлого халдварын шинж тэмдэг илэрчээ

2019 онд гарсаар нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, “Singapore school of Mongolia” гэсэн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Одоогийн байдлаар “Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй хүнд/багш, ажилчид, сурагчид/ хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна.

Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, Гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан,Ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгааг мөн ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.

 Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах 5 түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: ЭМЯ

 

Санал болгох мэдээ

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын …