
Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Энэ үе бол малчин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүтгэдэг хариуцлагатай цаг. 2019 оны дөрөвдүгээр сарын 04 ний өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 27.1 хувь буюу 8 сая 50.3 мянган хээлтэгч төллөж 7 сая 914.2 мянган төл бойжиж байна.
Мал төллөлт өмнөх долоо хоногоос саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл