Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв