Нийслэлийн ерөнхий прокурор чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

2016 онд Улсын ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор томилогдож байсан Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Түүнчлэн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь чөлөөлөх тухай яригдаж байгаа ба түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байгаа аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …