АНУ-ын Чикаго хотод сураггүй алга болсон Монгол эмэгтэйг олжээ

АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.А сураггүй алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр /2019.04.10/ тус хотоос  олсон ажээ. Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байсан гэдгээ хэлсэн байна.

Бүсгүйг алга болсны дараа Чикаго хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж, хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж байжээ. Түүнийг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …