Ж.Батбаясгалан: Хордлого авсан найман хүний биеийн байдал тогтворжсон

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад өчигдөр /2019.04.16/16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар өнөөдөр /2019.04.17/мэдээлэл  хийлээ.


Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан“Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээллийг хүргэж байна. НЗДын Захирамжаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдлаа.

Тус ажлын хэсэгт БХБЯМХЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэх мэт мэргэжлийн бүх байгууллагуудыг оролцуулаад байна. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулагдаж шуурхай ажиллаж байна. Ослоос үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юуны түрүүнд цэвэрлэж, зайчлах хэрэгтэй байна. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно.

Холбогдох байгууллагын удирдлага, албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийсэн. Үүгээр дамжуулж мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. УСУГын дарга болон Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу хэрэг гарсан орчимд онцгой горимд шилжүүлэн ажиллаж байна.

Н.Алт

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …