Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов

Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй тул ийм шийдвэр гаргасан байна.

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …