Сураггүй болсон 17 настай охин эсэн мэнд олджээ

Энэ сарын 11-ний өдөр “Хүүхдийн ордонд чуулганд оролцоно” хэмээн гэрээсээ гарсан 17 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь охиныг сураггүй болсноос нь хойш нийтдээ найман хоног байж болох бүхий л газраар хайсан аж.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад: Алга болсон охин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирсэн байна. Охины ээжтэй утсаар холбогдон лавлахад “Үеийнх нь найзууд ажил хийгээд байхаар охин минь ажил хийж үзэхээр зоогийн газарт зөөгчөөр орсон юм билээ. Тухайн зоогийн газар нь ажилчдаа байрлуулж ажиллуулдаг юм байна. Өчигдөр миний фэйсбүүк дээр тавьсан мэдээллийн дагуу нэг хүн залгаад “Охин чинь “Алтжин бөмбөгөр”-ийн ойролцоох зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байна” гэж хэлсэн” гэв. Ямар нэгэн дарамтанд орсон, хүний эрхшээлд байсан асуудал шалгалтаар тогтоогдоогүй байна гэлээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …