Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр /2019.04.18/ гарын үсэг зурлаа.
УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн болохыг тунхагласан байдаг. Түүнчлэн Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газраас баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөр, “Телевиз радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл” хөтөлбөрүүдэд Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах,түгээн дэлгэрүүлэх, Монгол соёлын нөлөөллийг өргөжүүлж давтагдашгүй чанарыг баталгаажуулан хадгалах, өвлүүлэн үлдээх тухай заасан.

Даяаршлын өнөө үед сошиал медиа, телевизийн салбар дах соёлын өрсөлдөөн идэвхжиж, иргэд олон нийт боломжит бүх сувгаар нээлттэй мэдээллийг хүлээн авч байгаа хэдий ч үндэсний өвөрмөц төрх, уламжлалт ёс заншлыг хадгалсан, Монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлийн эзлэх хувь бага байгаа нь нууц биш юм. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар санаачлан МҮОНТВ–тэй хамтран Монгол уран бүтээлчдийнхээ ур ухаанаар бүтсэн хосгүй үнэт бүтээлийг үзэгч түмэндээ хүргэж, үр хойчдоо үнэт өв болгон үлдээх зорилгоор энэхүү гэрээг үзэглэсэн юм.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …