Налайх дүүрэгт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээ боллоо

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал,“Хоггүй Налайх” аяны хүрээнд өнөөдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлан гадна талбайгаа чийгшүүлж байна.
Тухайлбал Хуульчдын гудамжийг ИТХын Ажлын алба, ЗДТГ, Статистикийн хэлтэс хамтран бүх сандал, хогийн сав, хайс хашлага зэргийг угааж цэвэрлэсэн бол дүүргийн төв талбайгаа Соёлын ордон, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд хамтран угааж цэвэрлэж байна.

 

Санал болгох мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …