Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид болон тус дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дахин үймээн дэгдээгээд байна. Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э. Бат-Амгаланд үүрэгт ажлыг нь хүлээлгэж, өгөхөөр ирсэн Нийслэлээс Засаг даргын тамгын газраас ирсэн ажлын хэсгийнхэн хүмүүсийг нэвтрүүлсэнгүй.
Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд МАН-ын хоёр төлөөлөгч ялалт байгуулснаар тус дүүрэгт МАН засаглах эрх авсан. Дүүргийнхээ тамгын газрын байранд АН-ынхан сонгуулийн үр дүн, гурван шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн бүслэлт тогтоож, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчТ. Баясах сар орчим үүдээ лацдаад эзгүй, Нийслэлийн удирдлагуудыг дуудахад ирэхгүй байдалтай байгаа. Харин тус дүүргийн ажилчид болон хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар МАН-ын хүмүүс дүүргийн тамгын газрыг оруулахгүй гэснээс ийм үймээн дэгдээд байна.
АН-анхны хувьд үүрэгт ажлаа авахаар ирсэн Засаг дарга Э. Бат Амгалан болон нийслэлийн ажлын хэсгийг оруулахгүй байх ажлыг сар орчим зохион байгуулалттайгаар явуулж байгаа. Дүүргийн төрийн албан хаагчид болон ИТХ-ын ажлын албаны алба хаагчид дээр мөн хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар ажлын байраа ажлын цагаар орхин үймээн дэгдээхэд байнгын бэлэн байдалд ажиллаж, төрийн ажлыг гацааж байна.
Үйл явдлыг нэхэн сануулахад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр мөн ийм үйл явдал болж, Баянзүрх дүүргийн хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нар дүүргийн тамгын газрын байранд хоолоо зөөлгөн, дүүргийн байранд хоноглож, 10 хоногийн турш АН-ынханаас өөр хүн оруулахгүй байсан юм. Энэ үйл явдал дахин давтагдаж, Баянзүрх дүүрэгт үймээн дэгдээлээ. Энэ хугацаанд иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй, төрийн алба хаагчид үймээнд дэгдээн, намчирхсан асуудалд анхаарал хандуулж, төрийн ажил явахгүй ийм байдалтай байгаа юм.