Өнөөдрөөс эхэлж гурван өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд зам хаана. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-нөөс буюу өнөөдрөөс эхэлж 26 хүртэл гурван өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байгаа юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …