100 айлын орчимд хүн буудуулсан хэрэг гарчээ

Сүхбаатар дүүрэг 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “100 айл орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэлээ.

Энэ хэргийн талаар  нэмэлт мэдээллийг хүргэж байна. 

Зуун айлын автобусны ойролцоох “Нарлаг зоог”-гийн газрын өмнө 40 орчим насны эрэгтэй буудуулж нас баржээ.  Албан эх сурвалжийн мэдээгээр өглөөний 07:00 цагийн орчим толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Цагдаагийн тус газарт үздэг шалгалт хийсэн бөгөөд ямар буугаар буудсан болохыг  задлан шинжилгээгээр тогтоох юм байна.  Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар, нас барсан иргэн нь орон нутгийн харьяат. Түүний цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.

Хэрэг гарсан газрын ойр хавийн барилгууд камертай байсан аж.

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …