Согтууруулах ундаа зараагүй өдөр гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурчээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоосон.

Захирамжийн хэрэгжилтэд Нийслэл, дүүргийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 500 нэгж буюу 60 хувиар буурчээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …