Б.Баатархүү: Гэмт хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхийг хүсч байна

“Нийслэлийн сүхбаатар дүүргийн 11- р хороо 100 айл орчмын автобусны буудал орчимд  эрэгтэй  40 орчим насны хүн буудуулж амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар цагдаагийн  ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Хэргийн газарт үзлэг хийгээд ажиллаж байна. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна. Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэв.

 

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …