
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй, шүүгчдэгч талын өмгөөлөгч хэргийн материалтай гүйцэд танилцаагүй гэх зэрэг шалтгаанаар хойшилж байсан билээ.
Хэргийг эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амь насыг нь онц ноцтойгоор хохироосон юм. Шүүгчдэгч Б.Махбалыг Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл