Намууд энэ сард багтаан нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 29-нд нөхөн сонгууль зохион байгуулах тов гаргасан.  Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар МАХН сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин өнөөдөр МАН хуралдаж, шийдвэрээ гаргах бол бусад намууд сонгуульд оролцох эсэх асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа аж.

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …