Тавдугаар сарын 9-нд Улаанбаатарт “Мөнхөд дурсагдах дайчид” парад болно

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо”) хүндэтгэлийн явган жагсаал 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна.

Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж оролцох боломж бүх хүнд нээлттэй аж.

“Үхэшгүй мөнхийн хороо” нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм. 2012 оны 5 дугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь мэндэлсэн юм.

2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ.

 

Эх сурвалж: ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …