Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баян-Өлгий аймагт 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур тосгонд гэр бүлийн хоёр хүн энэ сарын 28-ны өдөр тодорхой бус өвчнөөр өвчилж, нөхөр нь нас барсан тохиолдол бүртгэгджээ. Улмаар эхнэрийнх нь биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Холбогдох байгууллагууд өвчилсөн болон нас барсан иргэнээс дээж авч, Улаанбаатар хотод явуулсан ч шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар тарваган тахал байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.

Харин аймгийн Онцгой комиссоос тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоожээ

Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …