Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ.
Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна.
Үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 5 дугаар сарын 2-ны 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрлээ эхлүүлжээ.