Ш.Алтантуяагийн шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга оролцоно

Одоогоос 15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяагийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгтнүүдийн шүүх хурал өнөөдөр Куала Лумпурт болно. Энэхүү шүүх хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх оролцохоор болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас хөдөлж байна. МУ-ын иргэн хэн ч хаа ч байсан монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал 5 сарын 6-нд Куала Лумпурт болно” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …