Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд орцны буланд таван сартай охиноо орхиод явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байрны гадна 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 5-сарын 4-ны 21:00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт дэвсгэрт 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан дуудлага ирсэн. Цагдаагийн байгууллага таван сартай хүүхдийг түр хамгаалах байранд хүргэж өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн, хамгаалах байранд аюулгүй байдалд байгаа. Охины эцэг, эхийг эрэн хайж байна”гэв.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …