Налайхын түр замыг усалж байна

Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна.Замын ажилтай холбогдуулан бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр зам гаргаж, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулаад байгаа юм.

Тус замаар зорчих хурдны дээд хязгаар нь 30 км/цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байгааг анхаарууштай.

Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа учир усалгааг хийж байна.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …