МАХН: Хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ

МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.05.07/ “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор мэдээлэл хийлээ. Тэд эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ:Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирийн эзэмшдэг зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг үйлдэгдсэн. Гэтэл яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид хамтын хүчээр даван туулах хэрэгтэй байна.

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд бодлого, хөрөнгө хангалттай бий. Зөвхөн улс төрчийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөлөгдсөн хүнийг өнөөдөр хамгаалаад явж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ямар ч хүсэл зориггүй гэдгээ харуулж байна. Тиймээс манай намын эмэгтэйчүүдийн холбоо охид, эмэгтэйчүүдээ хамгаалъя, хөвгүүдээ боловсруулъя гэж уриалж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …