Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр орой УДШ-ийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохтой ярилцжээ.
Тэрбээр олон жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн аав болох Д.Түвшинжаргалтай ханилаад салжээ. Улмаар албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүх байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Хуулийн байгууллагаас их айдаг. Миний орон сууцыг хурааж намайг гудамжинд гаргачих вий гэж их айх юм ” гэж ярьжээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх бичлэгээс үзнэ үү.