Бага насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ

Баянгол дүүрэгт  энэ сарын 5-ны өдөр  хүүхдүүд газ үнэрлэж байхыг харсан иргэд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид тус газарт оройн 20 цаг орчимд очиж шалгахад тус дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд бага насны хүүхдүүд газ үнэрлэж байжээ.

Орон сууцны орцонд 17 настай Б, 16 настай А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн алба хаагчид дээрх хүүхдүүдийг газ үнэрлэж байгаа үйлдлийг нь таслан зогсоож улмаар шалгаж байна.

Эцэг эхчүүд та бүхэн бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд байнгын анхаарал хандуулах, чөлөөт цагаараа юу хийх байгааг нь хянах зэргээр өөрийн хүүхдээ хорт зуршилд автахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …