Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг саатуулах болсныг хэвлэлийнхэн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа.  Цагдаагийн ерөнхий газраас Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 21-нд саатуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног  хорих шийдвэрийг анхлан гаргаж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …