Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор,  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтий уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 6-8 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …