Шинийн 8: Дашчойлон хийдэд номын хур бууна

Өнөөдөр /2019.05.13/ зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр. Зүүн хүрээ Дашчойлин хийд нь сар бүрийн шинийн 8-нд “Маналын дончид” хурдаг уламжлалтай.

Өглөө 09:00 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд номын хур бууж, “Амгаланд ажрагч найман бурхан” хийгээд “Гурван хөлгөн” айлдана. Амгаланд ажрагч найман бурханд рашаан, цэцэг, хүж, зул, идээ зоог сэлт 1000 тоот тахилыг өргөж аливаа өвчин зовлонгоос түргэнээ ангижрахад уншдаг хурал юм.

Тус тусын алдрыг нь өгүүлэх төдийд хэдэн сая, живаа галавт хураасан хилэнц арилж байдаг хэмээн номонд зарлигласан. Мөн 404 төрлийн өвчнийг үндсээр нь арилгах, хойд төрөл тутамдаа ч амгалант сайн орноо төрүүлж эцэс хойчид төгс гэгээрсэн бурханы хутгийг олох хэмжээлшгүй их хүчтэй хэмээдэг. Гэхдээ тэрхүү хүч чадал нь мэдээж бидний өөрсдийн чинхүү үнэн сүсэг бишрэл, түүнийг судалж нягтлах оюун ухаанаас шалтгаалах зүйл юм. Сүсэгтэн олныг хурал номын буянд даган баясах заллага айлтгая.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …