Маргааш унадаг дугуйтай парад болно

“Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.

Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах зорилготой юм.

Парадад оролцогчид анхаарах зүйлс: 

  • 13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
  • Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байх.

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” -ийн хүрээнд зохиогдох “УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР-2019” дугуйн парадад өргөнөөр оролцохыг урьж байна.

Парадын ерөнхий зохион байгуулагч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Залуу дугуйчин” клуб.

Хамтран зохион байгуулагч: 

  • Mongolian Cycling Federation
  • Downhill Mongolia клуб
  • Монголын мэргэжлийн экстрем холбоо
  • ОРГИЛ уулын дугуйн клуб
  • UB Social Bike Club
  • Дэмжигч байгууллагууд:
  • Cannondale Mongolia
  • Happy LLC
  • Shoo.mn
  • Atilla Bike Shop
  • Alton Mongolia

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …