Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаав

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.17/ боллоо. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дуусч, шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …