НӨАТ: 80 саяын хоёр, 50 саяын нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр /2019.05.19/ “Боловсрол суваг” телевизээр шууд явагдлаа. Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авдаг. Харин таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих журамтай билээ.

ЭНЭ УДААГИЙН ТОХИРЛООР

46530850 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдэж,

30 мянган төгрөгийн азтан 23,659
100 мянган төгрөгийн азтан 2,327
1.0 сая төгрөгийн азтан 230
5.0 сая төгрөгийн азтан 24
10.0 сая төгрөгийн азтан 0
50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаар 17798558 байсан бөгөөд 80 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ.

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …