НӨАТ-ын сугалааны 80 сая төгрөгийг хоёр азтанд хувааж өгнө

 5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан. Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байсан юм. Супер шагналын азтанаар хоёр хүн шалгараад байгаа.

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж.

Журамд “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 7.10-д “Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно” гэж заажээ.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

 

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …