Шуурхай мэдээ: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм.  Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхэд түүнийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцэж байсан ч хойшлууллаа.

Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н. Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.
Эргэн сануулахад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх “Энхжин” хотхоноос баривчилж байсан юм. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудлаар 24 цаг саатуулсан.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …