БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгоно

БНСУ улс өөрийн хилээр нэвтэрч буй зорчигчдын авч яваа зүйлсийг шалгах хяналт шалтгалтаа чангатгажээ. Тодруулбал,  БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг (African swine fever) дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт.

БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас БНХАУ, Вьетнам, Монгол улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгахаа мэдэгдэж байгаа тул та бүхэн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байхыг хатуу анхааруулж байна гэж Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ. Учир нь, монголчууд хиам болон махан бүтээгдэхүүн монголоос авч яваад баригдах, хураалгах явдал цөөнгүй гаргадаг. Тиймээс хиам авч яваад их хэмжээний торгуульд унах эсвэл дахин зорчих болон оршин суух эрхээ хязгаарлуулж болзошгүйг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …