Жүжигчин Ц.Мичидмаа 60 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг гардуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа энэ сарын 24-ны өдөр үе тэнгийн найз нөхдөө баярлууллаа.
Тэрбээр өнгөрсөн оны 11-р сард Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан бол энэ удаад Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 60 гаруй хүүхэд багачуудад хүүхдийн баярын бэлгийг гардуулан өгчээ.

Тэрбээр “Зүрхэнд дуссан нулимс” “Том дөрвөн толгой”,“Том зургаан толгой”, “Он цагийн эрэлчид” олон ангит кино, “Үзэсгэлэнт 12 сар”, “Хөхөөний үүр” “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”,“Толбо”, “Хайр” “Би нар” зэрэг уран сайхны кинонд тоглож байсан юм.
Сонирхуулахад авьяаслаг охин Ц.Мичидмаа Green show Production -ийн санаачлан зохион байгуулж буй олон улсын хүүхдийн баярын өдрүүдэд тоглогдох “Хүүхэлдэйн баатрууд гайхамшгийн оронд ” хүүхдийн жүжигт оролцон тоглох юм байна.

 

Түүнчлэн ирэх сарын 7-нд нээлтээ хийх “Mogul Pictures” болон Hong Kong-ын “Lesmoda Pictures-ын” хамтын бүтээл “DEJA VU” уран сайхны кинонд тогложээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …