УИХ-ын гишүүн Н.Учрал гурван өрхөд “Монгол гэр” хандивлалаа

УИХ-ын гишүүн Н.Учрал зорилтот бүлгийн гурван өрхөд өргөө цагаан гэр хувиасаа хандивлалаа. Сонгинохайрхан дүүрэгт зохиогдсон “Жаргалтай үрс” эх үрсийн баярын үеэр зорилтот гурван айлд өргөө гэрийн тусламж үзүүллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ гэрүүдийг тойрогтоо хэрэгжүүлж буй “Зөв гэр” төсөлд хамруулж, орчин үеийн шийдлээр дулаалж, нүүрс түлэхгүйгээр шийдвэрлэнэ гэсэн юм

Төслийн хүрээнд СХД-ийн 120 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, дулаан тохилог амьдрах орчинг бүрдүүлээд байгаа. Төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал гадны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …