“Би нар” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр болжээ.

Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага

зургаадугаар сарын 1-ний өдөр гарах хуваарь

1 МҮОНРТ 21:10
2 UBS телевиз 14:00
3 Etv телевиз 11:00
4 Эх орон телевиз 08:30
5 С1 телевиз 13:30
6 ТМ телевиз 11:40
7 TV8 телевиз 21:25
8 Mass tv Зургаадугаар сарын 3-нд

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …