“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно

Жил бүрийн 6-р сарын 5-нд “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ.

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар “Ногоон төсөл”-ийн уралдаан зарласан билээ.

Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд”төсөл шалгарч, 2019 онд ХААН Банк Сангаас санхүүжүүлэн хамтран ажилласан юм.

Төслийн хүрээнд тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-өө шинэчилнэ нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ.

Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм.

Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ.

“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож,төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо.

 

 

Санал болгох мэдээ

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын …