Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хоёр настай хүү дөрвөн метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тухай дуудлага өчигдөр /2019.06.06/ 11.53 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгойгийн дөрвөн аврагч, нэг км зам туулан 11:55 цагт очиж, цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж, үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна. Иймээс бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …