Таван төгөлдөршил ба таван амь

a  Таван төгөлдөршил гэгчээр тархи угааж талын Монголыг минь  тавиад туучихсан С.Баяр  эгзэгтэй үе буюу эргэн хариуцлага тооцох болохоор  үхнэ үхнэ гэж үхрийн мах барж,  явна явна хэмээн ямааны мах барж явдаг мэхтэй  хүн. Түүнийг дахин улс төрд орж ирэхээр санаархаж,  хор найруулж яваа талаар хол ойрын эх сурвалж хэлэх болов.  Түүний дэвшүүлсэн ‘’Хишиг хуваарилалтын төгөлдөршил’’ нэртэй байгалийн хишгийг ардуудад тэгш хуваарилах үлгэр нь харин өрөөлд  биш өөртөө өрмийг нь хуу хамж авч, улсаа зарж идэх угтвар мэх байсныг  монголчууд хожим ойлгосон. Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил нэрээр МАНАН ээлжлэн сонгогчдыг хуурч, санал хураалтыг будлиантуулж,   мөнгөөр улс төрийн эрхэнд гарч,  хахуулиар төр барьж тоглох тоглоомд гаршсанаас хэтэрсэнгүй. Сонгуулийн тогтолцооны төгөлдөршлийнх нь  дампуурал  2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал мөн. Хэтдээ ч С.Баяр гэгч нэрнээс  салахгүй зууралдсаар байх эрсэдсэн таван хүний амь. Тэд түүний дэвшүүлсэн  сонгуулийн тогтолцооны  хуурамч төгөлдөршлийнх нь  золиос болсон юм. МАН сонгуулийн саналыг гар аргаар  тоолж  гайгүй  сайхан хуурч, сонгуульд ялж гаршсан  бол АН 2012 онд  ах  намаасаа  хариугаа авч,  хар машины аргаар хуйлруулан, сонгуульд ялж харин ч сайхан мад тавьсан. Төрийн албаны төгөлдөршил бол бүүр ярилтгүй. Намуудын арын хаалганы нөхдүүд төрийн албанд буг болон шигдэж, түмний өмнө сүг мэт сүүдийн суух болсон. Түүний дэвшүүлсэн төгөлдөршил нэртэй түймрийн уршиг одоо ч утаа нь арилаагүй байна. Хишиг хуваарилалтын төгөлдөршил гэгчээр тараан олгож байсан мөнгөний өрөнд Монгол орон сөгдөж, мөхлийн ирмэгт ирээд байна. Тархи угаасан таван төгөлдөршил нь  таван хүний амьтай тэнцсэн түүнд хүртээх шийтгэл мөн.

эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …