Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Хөгжлийн банкны зээлээр Нийслэлийн Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гаригт /2019.06.05/ мэдээлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн бөгөөд тус хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийдэх юм.

Иргэдэд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Ирэх долоо хоногт түрээсийн орон сууцанд хэрхэн хамруулах шинэ журмыг баталж, наадмаас өмнө иргэдээ орон байртай болгох ажил эхэлнэ гэж ойлгож болно.

Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэр гаргасан билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …