И-Март худалдааны төвд гал гарчээ

Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид нэг давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв.

Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа юм байна. Иймээс тус дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …