Циркийн ар талын замыг 10 хоног хаана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Учир нь дээрх чиглэлийн замд хос шугам өргөтгөн, шинэчлэх шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Тиймээс уг чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талын 0.3 км авто замын доор “СН Трейд” ХХК нь бохир усны шугам татах ажлыг энэ сарын 12-оос эхлүүлсэн бөгөөд 16-ныг хүртэл  замыг хэсэгчлэн хаахаар болжээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …